Н.Баттөрийн азарга түрүүллээ

Н.Баттөрийн азарга түрүүллээ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өчигдөр хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж, үдээс хойш шүдлэн насны морьдын уралдаанаар эхэлсэн. Хязаалан насанд Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнай болсон юм. Тэгвэл Хүй долоон худгийн торгон ногоон дэвжээнээ азарганы уралдаан болж 190 гаруй шандаст хурдан хүлэг уралдав.

Энэ жилийн баяр наадам илүү зохион байгуулалт сайтай болж байгаа гэдгээрээ онцлог. Тиймдээ ч гурван насны морьд уралдсан энэ хугацаанд ямар нэг будлиан гараагүй аж. Азарганы уралдаанд Азарганы уралдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Б.Баттөрийн халиун азарга түрүү магнайд хүрдалж, торгон жолоо өргүүлжээ.

Харин аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат О.Батболдын хүрэн халзан азарга, айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Д.Баянбатын хонгор азарга, айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат н.Атарбаярын зээрд халзан азарга, айргийн тавд Х.Доржпүрэвийн хүрэн азарга тус тус хурдаллаа.

Харин хоёр жил дарааллан түрүү магнайд хурдалж, торгон жолоогоо өргүүлж байсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын халиун азарга энэ жилийн баяр наадмаар есөөр барианд орж ирэв. Хүй долоон худгийн наадмын нээлт 13.00 цагаас эхлэх бөгөөд үүний дараа Их насны морьд уралдана.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.