Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Амарсанаагийн Билгүүдэйн хонгор халзан түрүүллээ

Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Амарсанаагийн Билгүүдэйн хонгор халзан түрүүллээ
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний Их баяр наадмын азарганы уралдаан уралдаанд 280 соёолон насны морьд бүртгүүлснээс 240 соёолон уралдлаа. Cоёолонгийн уралдаанд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Амарсанаагийн Билгүүдэйн хонгор халзан түрүүллээ.
 
Харин аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал аймгийн харьяат, уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар орсон бол Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр, Ховд аймгийн Мянгад сумын уугуул, уяач Загдэавын Мэндсайханы хонгор, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Гончигийн Хадхүүгийн хар үрээнүүд айрагдаж унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.