Ж.Бат-эрдэнийн хурдан бор даага түрүүллээ

Ж.Бат-эрдэнийн хурдан бор даага түрүүллээ

Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний Их баяр наадмын дааганы уралдаанд газар газрын шандаст 261 хурдан буян бүртгүүлж, 112 даага гарааны зурхайгаас гарсан. Дааганы уралдаанд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Монгол улсын Манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаярын уяж уралдуулсан уяач Ж.Бат-эрдэнийн хурдан бор даага тод магнай торгон жолоо өргүүллээ.

Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Халзан сумын Нэргүйн Баярхүүгийн хурдан зээрд хурдаллаа. Айргийн гуравт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Төмөрхүрээгийн Төрмөнхийн зээрд даага, айргын дөрөвт Ховд аймгийн Мянгат сумын Батсуурийн Энхбаярын хурдан хээр даага, айргын тавд Хөвсгөл аймгийн Тариалан сумын н.Батбаярын хээр даага айрагдаж унасан хүүхдээ баярлуулан наадамчин олныг баясгалаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.