Хакүхо М.Даваажаргал гэмтэж башёг орхилоо

Хакүхо М.Даваажаргал гэмтэж башёг орхилоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн буюу Нагоя башё үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр /2018.07.13/ зургаа дахь өдрийн барилдаан болно. 

Их аварга Хакүхо М.Даваажаргал гурван өдөр дараалан даваад байсан бөгөөд дөрөв дэх өдрөөс эхлэн башёг орхилоо. Хакүхо хувцасны өрөөнд халтирахдаа тэнцвэрээ алдаж, баруун өвдөгний хуучин бэртэл нь сэдрээсэн тул хоёр долоо хоног эмчлүүлэхээр болсон байна.

Нагоё башёг Гүржийн бөх шинэхэн озэки Точиношин таван даваатай тэргүүлж байна. Түүний араас озэки Такаясү нарын долоон бөх дөрвөн даваа, нэг унаатай удаалж эхэллээ.

Аварга Какүрюү М.Ананд гурван даваа, хоёр унаатай болсон бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо А.Ичинноров хоёр даваа, гурван унаатайгаар башёг үргэлжлүүлж байна.

Дээд зиндаанд барилдаж байгаа Монгол Улсын бусад бөхчүүдээс Чиёошома Г.Мөнхсайхан нэг даваа авсан бол  Араваши Э.Дөлгөөн таван өдөр дараалан унажээ.

Өнөөдрийн барилдаанд башёг нэг ч унаагүй тэргүүлж буй Гүржийн бөх озэки Точиношин Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдах бол аварга Какүрюү М.Ананд Чиёонокунитэй барилдахаар оноолт таарчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.