Бельги анх удаагаа хүрэл медалийн эзэд боллоо

Бельги анх удаагаа хүрэл медалийн эзэд боллоо

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Хүрэл медалийн төлөө Бельги, Английн багууд тоглохоор шалгарч үлдээд байсан бөгөөд тоглолт 2-0 харьцагаар Бельгийн хожлоор өндөрлөжээ. Тоглолтын салхийг Бельгийн шигшээ багийн Тома Менье тоглолтын 4 дэх минутад хөндлөн дамжуулалтаар ирсэн бөмбөгийг Ангийн хаалганд оруулж, эхний хагас 1-0 харьцаагаар өндөрлөжээ. 

Харин хоёрдугаар үеийн 82 дахь минутад Эдэн Азард гоолдсноор тоглолт 2-0 харьцаагаар тоглолт дуусчээ.

21 дэх удаагийн ДАШТ-ний хүрэл медалийн төлөөх тоглолт Бельгийн шигшээ багийн хожлоор өндөрлөлөө. Бельги улсын хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ ганц удаа буюу 1986 онд л ДАШТ-ний дөрөвдүгээр байрт орж байсан бол одоогийн баг нь тэр үеийн амжилтыг эвдэж эх орондоо хүрэл медаль авч харихаар боллоо. 
Харин залуу бүрэлдэхүүнээр гайхагдаж байсан Английн шигшээ баг шилдэг дөрөвт багтсан ч хоёр дараалан хожигдож, ийнхүү шилдэг 32 багаас 4-т бичигдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.