Франц 21 дэхь хөлбөмбөгийн ДАШТ-нд түрүүллээ

Франц 21 дэхь хөлбөмбөгийн ДАШТ-нд түрүүллээ

ОХУ-д зохиогдсон 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолт Франц ялалт байгуулжээ. Тус баг нь аваргын төлөө Хорватын багтай тоглосон бөгөөд 4-2 харьцаагаар хожил байгуулсан байна. Тоглолтын салхийг 18 дахь минутад стандарт цохилтоос Антуан Гризманны дамжуулалт Хорватын багийн довтлогч Манжукичийн биед хүрч гоол болж орсон бөгөөд үүнээс 10 минтуын дарааг Иван Перишич тэнцээний гоолыг оруулжээ. Гэвч Хорватын Иван Перишич бөмбөгөнд гар хүрснээр шүүгч 11 метрийн торгуулийн цохилт зааж уг цохилтыг Антуан Гризманн амжилттай болгож тооны харьцааг 2:1 болгож, дахин тэргүүллийг авч эхний үе дууссан байна.

Харин хоёрдугаар үе эхлээд 59 дэх минутад Погба багийнхаа гурав гоолыг гайхалтай хийсэн бөгөөд үүнээс дөрвөн минутын дараа  Килиан Мбаппе багийнхаа 4 дэх гоолыг оруулж итгэл төгс тэргүүллийг авчээ. Гэвч Хорватууд бууж өгөлгүй хаалгачийн алдааг ашиглаж Манжукич тооны харьцааг ойртуулсан 4-2 харьцаагаар үндсэн цаг дуусчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.