Хубилай Хаан, Марко Поло” гольфын тэмцээн болно

Хубилай Хаан, Марко Поло” гольфын тэмцээн болно

"Хубилай Хаан, Марко Поло” гольфын тэмцээн маргааш  Сонгинохайрхан дүүргийн "Riverside golf" клубын талбайд нээлтээ хийнэ.

Тус тэмцээнийг Монгол Улсаас БНИУ-д суух Элчин сайдын яам зохион байгуулж байгаа бөгөөд Итали Монголын гольфчид оролцож байна. Өнгөрсөн онд Италийн нийслэл Ром хотын “Марко Симоне” гольфийн талбайд “Марко Поло Цом 2017” нэртэй Монгол, Италийн гольфчдын нөхөрсөг тэмцээнийг Монгол Улсын Элчин сайдын яам санаачлан анх удаа амжилттай зохион байгуулсан.

Харин энэ оны тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулж байна. “Марко Поло Цом 2017” тэмцээнд Монголын гольфын улсын “анхны” аварга Б.Нэмэхбаатар, 2017 оны улсын “хэндикапын” аварга Б.Мөнхжаргал нарын 7 тамирчин, Ромын гольфын “ДИГА” Diplomatic and International Golf Association (DIGA) болон “Марко Симоне” гольфын клубын гишүүд болох 60 орчим гольфчид оролцож байв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.