Г.Одбаяр тавдугаар байрт шалгарлаа

Г.Одбаяр тавдугаар байрт шалгарлаа

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн хоёр дахь өдрөө болж өндөрлөлөө. Өчигдөр манайхаас 73 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Одбаяр барилдсан бөгөөд эхний тойрогт хийлж хоёр, гурав дахь тойрогт Австри, Португалын тамирчдыг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Италийн Жиованни Еспоситог ялж хэсгээтэргүүлсэн юм.

Харин хагас шигшээд Японы алдарт бөх Масаши Ебинумад ялагдсан. Тэрбээр энэ барилдааны үеэр мөрөндөө бэртэл авсан учир хүрлийн төлөө Унгарын бөх Заботай санасанаараа барилдаж чадалгүй ялагдаж, тавдугаар байрт шалгарлаа. Энэ удаагийн Будапештын Гран при тэмцээнд манай 6 бөх оролцсон ч медаль хүртэж чадсангүй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.