Сагсчид ганцхан онооны зөрүүгээр хожигдлоо

Сагсчид ганцхан онооны зөрүүгээр хожигдлоо

XVIII Азийн зуны спортын наадам энэ оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палэмбанг хотуудад зохион байгуулагдах билээ. Тэгвэл өнөөдөр сагсан бөмбөгийн тамирчид эхний тоглолтоо хийлээ.

Тэд Тайландын багтай тоглосон бөгөөд ердөө ганц онооны зөрүүгээр буюу 87-86 харьцаагаар ялагдал хүлээсэн байна. Тоглолтын эхний үед 12 онооны зөрүүгээр хожигдож байсан ч хоёрдугаар үеийн төгсгөлийг гайхалтай хийж онооны зөрүүг хоёр болгож дуусгасан юм. Харин гуравдугаар үе зургаан оноо болгож холдуулж бөгөөд шийдвэрлэх үеийн төгсгөлийг гайхалтай хийж онооны зөрүүг нэг болгож чадсан билээ. Шийдвэрлэх шидэлтийг Д.Мөнхтүвшин хийсэн ч амжилтгүй болгож эхний тоглолтодоо хожигдлоо.

Тус тоглолтод Т.Санчир 25 оноо, 12 самбараас бөмбөг авч, 5 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бөгөөд Билгүүн 24 оноо, 10 самбараас бөмбөг авчээ. Тэд дараагийн тоглолтодоо хоёр хоногийн дараа буюу энэ сарын 16-нд БНСУ-ын багтай хийнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.