Эмэгтэй сагсчид эхний тоглолтод хожил байгууллаа

Эмэгтэй сагсчид эхний тоглолтод хожил байгууллаа

XVIII Азийн зуны спортын наадам энэ оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палэмбанг хотуудад зохион байгуулагдах билээ. Эмэгтэй сагсан бөмбөгчид В хэсэгт Япон, Хятад, Тайланд, Хонконгийн багуудтай оржээ.

Тэд өчигдөр Хонконгийн багтай тоглож 83-79 харьцаагаар эхний хожлоо байгууллаа. Тус тоглолтод М.Булбул 37 оноо, 7 самбарас бөмбөг авчээ. Тэрбээр холын зайнаас 13 шидэж 8-ыг амжилттай болгосон бөгөөд дундын зайнаас 7 шидсэнээс 6-ааг нь оруулсан өндөр хувьтай шиджээ. Түүнд Б.Солонго 14 оноо, 13 самбар, Б.Өнөрзаяа 23 оноо, 5 самбарас бөмбөг авчээ.

Дараагийн тоглолтоо тэд маргааш буюу энэ сарын 19-ны 13:30 цагт Японы багтай тоглоно.

 

Rk Team GP W L F A Diff Pts
1
  2 2 0 215 115 100 4
2   2 1 1 194 149 45 3
3   1 1 0 83 79 4 2
4   2 0 2 123 204 -81 2
5   1 0 1 42 110 -68 1

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.