Хөнгөн атлетикийн шидэлтийн дэлхийн аварга болсон 80 настай монгол эмэгтэй

Хөнгөн атлетикийн шидэлтийн дэлхийн аварга болсон 80 настай монгол эмэгтэй

Хөнгөн атлетикийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсын Малагахотод болж байгаа билээ. Тус тэмцээн энэ сарын 4-нд эхэлсэн бөгөөд 16-ныг хүртэл үргэлжлэх юм.

Энэхүү тэмцээнд дэлхийн 101 орноос 8187 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа бөгөөд манай улсаас ОУХМ Т.Цэрэндолгор, ОУXМ А.Алтанцэцэг нар оролцож байгаа юм.

ОУXМ Т.Цэрэндолгор 80 настны ангилалд хөнгөн атлетикийн шидэлтийн таван төрөлт болон шидэлтийн пендатлон зэрэг зургаан төрөлд өрсөлдөж, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тэрээр ийнхүү 80 насандаа дэлхийн аварга боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.