Хакүхо 800 дахь даваагаа авлаа

Хакүхо 800 дахь даваагаа авлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн аки башё Токио хотын “Рёогоку Кокугикан” ордонд найм дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Ютакаямаг, 71 дэх их аварга Какүрюү М.Ананд нутгийн бөх секиваки Ичиножү А.Ичинноровтой учраа тааран барилдаж ээлжит даваагаа авчээ. Ингэснээр хоёр бөх 8 даваатайгаар башёг тэргүүлж байна. Харин Хакүхо М.Даваажаргал  45 дахь удаагаа уналгүй качикоши хийж ёкозүна цолтой 800 давлаа. Макүүчид 994, карьерынхаа 1088 дахь даваа байлаа. 

Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал секиваки Митакэүмитэй, Какүрюү М.Ананд  маэгаширагийн 3-оос барилдаж байгаа Эндотой барилдана.

 

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-0 

Ёкозүна Какүрю М.Ананд 8-0

Секиваки Ичиножү А.Ичинноров 2-6

Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 1-7

Маэгашири-13 Араваши Э.Дөлгөөн 6-2

Маэгашири-15 Чиёошома Г.Мөнхсайхан 4-4

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.