Роналдо “Ювентус”-ын төлөө анхны гоолоо орууллаа

Роналдо “Ювентус”-ын төлөө анхны гоолоо орууллаа

Италийн Сери А лиг эхлээд дөрөв дэх тоглолтууд болж байгаа бөгөөд энэ жил “Ювентус” клубт шинээр ирсэн Криштиану Роналду өнөөдөр багийнхаа төлөөх анхны гоолоо оруулсан байна. Тэрбээр тоглолтын 50, 65 дахь минутад  хоёр гоол оруулж, багтаа ялалт авчирсан юм. Тэдний өрсөлдөгч  “Сассуоло” клуб байсан бөгөөд 2:1 харьцаагаар буулгаж авчээ.

Ингэснээр 12 оноотой болж, 100 хувийн амжилтаа үргэлжлүүлж байна. Зочин багаас 90 дэх минутад Эль-Бабакар нэр төрийн ганц гоол оруулжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.