Дээд шүүхийн баг хошой аварга боллоо

Дээд шүүхийн баг хошой аварга боллоо

Улсын Дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн дунд хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 15-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
 
Нийслэлийн шүүхүүдийн дунд хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016 оноос уламжлал болгон зохион байгуулагдсан бөгөөд энэ жил Улсын Дээд шүүх нийт шүүхүүдийн дунд зохион байгуулсан нь тэмцээнийг улам өргөн хүрээтэй, өрсөлдөөнтэй болгосон юм.

Тэмцээнд нийт 20 шүүхийн баг тамирчид өрсөлдсөнөөс А.Эрдэнэт ахлагчтай Улсын Дээд шүүхийн баг тамирчид хоёр дахь удаагаа түрүүлж, алтан медаль, аваргын цом хүртэв. Мөн  М.Пүрэвдорж ахлагчтай Багануур дүүргийн шүүхийн баг аман хүзүүдэж мөнгөн медаль авсан бол, Б.Амарбаясгалан ахлагчтай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг хүрэл медаль хүртлээ.
 
Түүнчлэн дэд байр эзэлсэн Багануур дүүргийн шүүхийн багийн 1 дугаартай тоглогч эмэгтэй Н.Буяндэлгэрийг эрчүүдтэй эн тэнцүү өрсөлдөж, багаа аман хүзүүдэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Алтан медаль”-иар шагнасан юм.
 
Тэмцээний “Шилдэг довтлогч”-оор Багануур дүүргийн шүүхийн багийн тамирчин М.Оргил, “Шилдэг хаалгач”-аар Улсын Дээд шүүхийн багийн хаалгач Т.Өлзийтүвшин, “Шилдэг хагас хамгаалагч”-аар Увс аймгийн шүүхийн багийн тамирчин Б.Энхманлай, “Шилдэг хамгаалагч”-аар Улсын Дээд шүүхийн багийн тамирчин А.Эрдэнэт нар тодорлоо.
 
Энэхүү уламжлалт тэмцээнийг ирэх жил зохион байгуулах эрхийг уг тоглолтын их шөвөгт тунаж үлдсэн Дорноговь аймгийн шүүхийн баг авчээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.