Хакүхо М.Даваажаргал, Какүрю М.Ананд нар башёг тэргүүлж байна

Хакүхо М.Даваажаргал, Какүрю М.Ананд нар башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн аки башё Токио хотын “Рёогоку Кокугикан” ордонд ес дэх өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал уржигдар Екозуна цолтойгоор 800  дахь даваагаа авсан билээ. Тэгвэл өчигдөр тэрбээр секиваки Митакэүмитэй барилдаж давжээ. Өнөөдөр нутгийн бөх секиваки Ичиножү А.Ичинноровтой учраа тааран барилдана.

Харин 71 дэх их аварга Какүрюү М.Ананд маэгаширагийн 3-оос барилдаж байгаа Эндотой барилдан давж 9 дэх даваагаа авлаа. Тэрбээр өнөөдөр  секиваки Митакэүмитэй барилдана.

Аки башёг Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Ёкозүна Какүрю М.Ананд нар нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байна.

 

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 9-0 

Ёкозүна Какүрю М.Ананд 9-0

Секиваки Ичиножү А.Ичинноров 3-6

Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 1-8

Маэгашири-13 Таканова Баасандорж 7-2

Маэгашири-15 Чиёошома Г.Мөнхсайхан 5-4

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.