Их аварга Кисэносатог давснаар ёкозүна болсоноос нь хойш анх удаа давлаа

Их аварга Кисэносатог давснаар ёкозүна болсоноос нь хойш анх удаа давлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн аки башё Токио хотын “Рёогоку Кокугикан” ордонд арвангурав дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал ёкозүно Кисеносатотой өвдөг шороодуулснаар 13 даваатай болж башёг ганцаар тэргүүлж байна. Их аварга Кисэносатог давснаар ёкозүна болсноос нь хойш анх удаа оноолт таарч давсан байна. Түүний араас озеки Гоэйдо, озеки Такаяасү нар 11 даваа, 2унаатайгаар башёг үргэлжлүүлж байна. Харин 71 дэх их аварга Какүрюү М.Ананд озеки Гоэйдотой  барилдаг өвдөг шорооджээ. Тэрбээр гурван өдөр дараалж өвдөг шороодоод байгаа бөгөөд 10 даваа 3 унаатай боллоо.

Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал озеки Гоэйдотой, Какүрюү М.Ананд ёкозүно Кисеносатотой барилдана.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 13-0 

Ёкозүна Какүрю М.Ананд 10-3

Секиваки Ичиножү А.Ичинноров 6-7

Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 3-10

Маэгашири-13 Таканова Баасандорж 9-4

Маэгашири-15 Чиёошома Г.Мөнхсайхан 8-5

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.