Д.Сумъяа дэлхийн аваргын гурав дахь медалиа авлаа

Д.Сумъяа дэлхийн аваргын гурав дахь медалиа авлаа

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний энэ сарын 20-нд Азербайжаны нийслэл Баку хотноо эхэлсэн билээ. Тэмцээний -57кг жинд барилдсан Олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумъяа өчигдөр хүрэл медаль хүртлээ. Тэрээр хүрэл медалийн төлөө Солонгосын бөхтэй учраа таарсан юм.

Энэ нь түүний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй гурав дахь медаль болж байгаа бөгөөд дэлхийн аваргын гурван медальтай анхны Монгол бөх болж байгаа нь энэ юм. Түүнд баяр хүргэе.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.