ДАШТ: Ө.Дүүрэнбаяр олимп, дэлхийн аваргыг ялж, хүрэл медаль хүртлээ

ДАШТ: Ө.Дүүрэнбаяр олимп, дэлхийн аваргыг ялж, хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азарбайжаны Баку хотноо үргэлжилж байгаа. Өчигдөр Монголын жүдочид гурав дахь медалиа халааслав. 

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд барилдсан ОУХМ Ө.Дүүрэнбаяр тэмцээний сүүлийн өдрийн баатар байв. Тэрбээр энэ жинд түрүүлэх зорилготой ирсэн “Рио-2016” олимпийн мөнгөн медальт, Японы бөх Хисаоши Харасаваг цаг дуусахаас 28 секундын өмнө цэвэр ялснаар биднийг баярлуулсан.

Дараа нь 2017 оны Европын аварга, Гүржийн бөх Гурам Тушишвилитэй мөнгөн медалийн төлөө барилдаж, базари үнэлгээгээр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд олимп, дэлхийн аварга, дэлхийн хошой хүрэл медальт, Чехийн жүдоч Лукас Крпалекийг ялснаар ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын 16 дахь жүдоч болж, биднийг дахин баярлуулав.

Лукас Крпалек олимпийн аварга Н.Түвшинбаярыг ялсан бол шийдвэрлэх барилдаанд ийн нутгийн дүү нь ахынхаа хариуг авлаа. Монголын баг энэ жилийн ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чансаагаар 14 дүгээрт бичигдээд байна.
 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.