Ахмад бөхчүүд Македоноос 10 медальтай ирнэ

Ахмад бөхчүүд Македоноос 10 медальтай ирнэ

Чөлөөт бөхийн 2018 оны ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 28-30-нд Македоны нийслэл Скопье хотод боллоо. Тэмцээн “А” (35-40 нас), “В” (41-45 нас) “С” (46-50 нас) “D” (51-55 нас), “E” (56-60 нас) гэсэн таван насны ангилалд өрсөлдсөн юм.


Сүүлийн өдөр “А” ангиллын зургаан жингийн барилдаан болоход 78 кг-ын жинд Б.Лхагвадорж мөнгө, 88 кг-ын жинд Б.Содномпил, 130 кг-д Б.Сүхбаатар нар хүрэл медаль хүртлээ.

Манай улс Скопьед 20 тамирчин, дөрвөн албаны хүн, нэг шүүгч, нэг эмчтэй очсон бөгөөд нэг алт, гурван мөнгө, зургаан хүрэл, нийт 10 медальтай нутагтаа ирэхээр болж байна.

“СКОПЬЕ”-ГЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД:
Алтан медаль:
1. Буяндэлгэрийн Болд - “E” ангиллын 100 кг

Мөнгөн медаль:
1. Шурагийн Баянмөнх - “В” ангиллын 130 кг
2. Хаянхирваагийн Нямдорж -“C” ангиллын 70 кг
3. Буянтөрийн Лхагвадорж - “А” ангиллын 78 кг

Хүрэл медаль:
1. Буяндэлгэрийн Бат - “E” ангиллын 88 кг
2. Цэвээнжавын Дуламсүрэн - “E” ангиллын 100 кг
3. Доржготовын Ганбат - “В” ангиллын 78 кг
4. Гэндэндоржийн Баатарсүрэн - “С” ангиллын 62 кг
5. Баатарын Содномпил - “А” ангиллын 88 кг

6. Батмөнхийн Сүхбаатар - “А” ангиллын 130 кг

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.