Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр Лаосын багтай тоглоно

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр Лаосын багтай тоглоно
Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ багийн залуус ОУХБХ-ны шигшээ багийн өдрийн ээлжит тоглолтоо Лаосын талбайд  тоглоно. 
 
БАГИЙН ТУРШЛАГАТАЙ ТОГЛОГЧИД ЛАОСЫН ШИГШЭЭ БАГИЙН ЭСРЭГ ХОЁР ДАХЬ УДААГАА ТОГЛОНО. 
 
FIFA DAYS-ийн хүрээнд хийж байгаа энэ сарын хоёр дахь тоглолт болгож манай үндэсний шигшээ баг Лаос улсын шигшээ багтай тоглохоор бэлтгэл базааж байна. Өнөөдөр тус тоглолтын өмнөх техник, зохион байгуулалтын зөвлөгөөн, мөн хэвлэлийн бага хурал явагдлаа. 
 
Монголын шигшээ багийн туршлагатай тоглогчид болох Н.Цэдэнбал, Ц.Мөнх-Эрдэнэ, Х.Цэнд-Аюуш, Б.Гарьдмагнай нарын хувьд хоёр дахь удаагаа Лаосын шигшээтэй тоглох гэж байгаа бөгөөд 5 жилийн өмнө "Челленж кап" тэмцээний хүрээнд хоёр баг 1:1-ийн харьцаатай тэнцэж байжээ. 
 
Манай шигшээ баг Лаосын багтай 10 сарын 16-ны өдөр буюу маргааш 19:30 цагаас тоглоно. Тус тоглолтыг хөлбөмбөг сонирхогч та бүхэн 
 
https://www.facebook.com/TVLAO-HD-1987683044624584/ болон 
 
https://mycujoo.tv/video/lao-football-federation?id=25181 холбоосуудаар үзэх боломжтой юм. 
 
НЭГ БАГ - НЭГ ЗОРИЛГО

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.