Мэсси гэмтлээ

Мэсси гэмтлээ

Испанийн Ла лигийн 9 дүгээр тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Хүснэгтийн тэргүүн байраа алдаад байсан “Барселона” клуб энэ тойрогт тэргүүлэгч “Севилья” клубтэй тоглож байгаад гэмтжээ. Тэрбээр 21 хоног талбад гарах бооомжгүй бөгөөд баруун гарны шөрмөсний гэмтсэн байна. Харин тус тоглолт 4:2 ххрьцаагаар Барса ялалт байгуулжээ. Ингэснээр 18 оноотой болж, тэргүүн байраа эргүүлэн авсан юм. Харин “Севилья” гуравдугаар байр руу ухарлаа. Тоглолтын 2 дахь минутад Коутиньо тооны харьцааг нээж, Месси 12 дахь минутад Ла лигийн 7 дахь гоолоо оруулсан юм. Тэгвэл Суарез 63 дахь минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмж, жижүүрийн нэг гоол оруулсан. “Барса”-гийн дөрөв дэх гоолыг Ракитич 88 дахь минутад оруулж, өрсөлдөгчөө “гүйцээжээ”. Зочин багаас Сарабия 79, Муриэль 90 дэх минутад гоолдсон. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.