Т.Түвшинтулга Будапештэд хүрэл медаль зүүж дэлхийд данстай бөх боллоо

Т.Түвшинтулга Будапештэд хүрэл медаль зүүж дэлхийд данстай бөх боллоо

Оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2018 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл, Яшар Догу болон Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий мөнгөн медальт,“Mongolia Open” ОУТ-ий хошой, Монгол Улсын гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга Будапештийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр ийнхүү гурав дахь оролдлогоороо Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс 31 дэх хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Т.Түвшинтулга Унгарын нийслэлд 1/16 шигшээд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 8:6-гаар ялсан ч 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга ОХУ-ын Гажимурад Рашидовтой тун тэнцүүхэн барилдаж 1:2-оор ялагдсан.

Оросын бөх шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан бөгөөд Энэтхэгийн Сонба Гонганег 7:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд хоёр жилийн өмнө Лос-Анжелесийн Дэлхийн цомд ялж байсан “Будапешт-2016” ДАШТ-ий дэд аварга Гүржийн Бека Ломтадзег 6:3-аар дахин ялж, дэлхийн данстай бөх гэдгээ харууллаа. 
Түүний анхны багш спортын мастер Паламын Чулуунбаатар, одоогийн багш гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар нарт халуун баяр хүргэе.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.