Робин Ван Перси энэ улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгджээ

Робин Ван Перси энэ улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгджээ
Голландын шигшээ багийн түүхэн шилдэг мэргэн бууч Робин Ван Перси энэ улирлыг дуусгаад хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлэх тухайгаа мэдэгджээ. Ван Перси 2001 оноос хөлбөмбөгчийн замналаа эхлүүлсэн бөгөөд “Фейеноорд” клубээс хөлбөмбөгийн гараагаа эхлүүлсэн билээ. Үүний дараа “Арсенал”, “Манчестер Юнайтед”, “Фенербахче” зэрэг багуудад нийтдээ 573 тоглолтод оролцож 262 гоол оруулжээ. Мөн шигшээ багийнхаа төлөө 102 тоглолтод гарч 50 гоол оруулсан.
 
Тэрбээр сэтгүлчийн асуултанд хариулахдаа “Улирлыг дуусгаад хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлнэ гэж бодож байна. 36 нас хүрэх нь. Мэргэжлийн түвшинд 18 жил тогложээ. Таван настайгаасаа зөвхөн хөлбөмбөг л хөөлөө. 
“Фейеноорд”-д буцаж ирсэн нь амжилттай боллоо гэж хэлэхийн тулд заавал аваргын цом надад хэрэггүй гэж бодож байна. Би замналаа хангалттай амжилттай гэж бодно. Сүүлийн жилүүдэд хөлбөмбөгөөс таашаал мэдрэх минь багасан. Гэхдээ “Фейеноорд”-д буцаж ирсэнээр дахиад таашаал мэдэрч, бусад тоглогчидтой туршлагаа солилцож, туслах нь сайхан санагдсан. Одоо багийнхандаа туслахыг хичээж явна” хэмээн Ван Перси өгүүлжээ.
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.