18 хүртэлх насны ДАШТ Монголд болно

18 хүртэлх насны ДАШТ Монголд болно

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо Ирэх жилийн буюу 2019 оны зургаадугаар сард Монгол улсад ФИБА 3х3-ын U18 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах боллоо.

Тус эрхийг "3х3 Олон улсын сагсан бөмбөгийн холбоо" манай улсад албан ёсоор олгох үед Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо"-ны ерөнхийлөгч Л.Мягмаржав хүрэлцэн очиж гарын үсэг зурсан юм. Тэрээр “Монгол улсад U18 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх олгосонд бид их хүндэтгэлтэй хандаж байна. Тус тэмцээн нь Монгол улсын багийн спортын түүхэнд тохиож буй, эзэн орны хувиар зохион байгуулах анхны ДАШТ " гэж хэлснийг дурдсан байна.

ФИБА 3х3 U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 20, нийт 40 баг өрсөлдөнө. Манай шигшээ багийн хувьд тус насны ангиллаар Ази тивээс хүрэл медалийг авч, мөн саяхан болж өнгөрсөн Хүүхдийн олимпийн наадамд амжилттай оролцсон  байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.