Б.Есүй 100 буудалт даамны ДАШТ-д түрүүллээ

Б.Есүй 100 буудалт даамны ДАШТ-д түрүүллээ

Зуун буудалт даамны Өсвөр, залуучуудын ДАШТ Беларусь улсын Гомель хотноо болж байна. Тус тэмцээнд манай улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж байгаа юм. Тэмцээний блиц буюу түргэвчилсэн тоглолт болсон бөгөөд охидын 8-10 насны ангилалд Батдаваагийн Есүй аваргалжээ.

Тэрбээр есөн өрөг тоглохдоо долоо хожиж, нэг тэнцэж, нэг хожигдон, 15 оноо авснаар энэ төрөлд аваргалжээ. Сонирхуулахад, Б.Есүй блицийн дэлхийн аварга болсон  хоёр дахь тамирчин юм. Өмнө нь 2016 онд Дорноговь аймгийн тамирчин Э.Хүслэн Туркийн Измирт болсон ДАШТ-ийн түргэвчилсэн тоглолтын төрөлд түрүүлж байжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.