"Бурханы 4 хүү" буюу Жорданг залгамжилсан 4 хамгаалагч...

 
 
"Бурханы дөрвөн хүү" Майкл Жордан бол сагсан бөмбөгийн бурхан энэ цаг үеийн шилдэг залуус бүгд л түүнээс суралцаж түүнийг биширч, түүнийг хайрлаж өссөн байдаг. Харин эдгээр 4 залуу бол энэ спортын бурханаас лигийг залгамжилсан шилдэг залуус юм. Энэ нийтлэлд Майкл Жорданаас лигийг өвлөж авсан шилдэг 4  хамгаалагчийн тухай өгүүлэх юм. 
 
Тэд 1996,1997,1998 онуудад лигт элсэж хэн бүхний хайрыг татаж Майкл Жорданы дараагаар лигийн үзэгчдийн тоог бууруулалгүй аварч үлдсэн нэгэн үеийн 4 шилдэг залуус.
 
 Коби Брайнт, Аллен Айверсон, Трэйси Мкгэйди, Винс Картер:
 
Тэдний 2 нь үеэлүүд (Трэйси Ламар Мкгрэйди, Винс Ламар Картер) бол 2 нь драфын он жавууд. Тэдний гайхалтай тоглолт, сэтгэл хөдөлгөм түүх, үзүүлсэн амжилт, авсан шагнал гэх мэт зүйлсийг дурьдаад байвал энэ пост дуусашгүй урт болох мэт.
 
Эдгээр залуусын хийж бүтээсэн зүйлүүдийг товчхон дурьдвал - "ТЭД БИДНИЙГ УРУУ ТАТАЖ ЧАДСАН" орчин цагт энэ 4 залууг мэдэхгүй хайрладаггүй NBA сонирхогч байхгүй. Хэрвээ та тэдний үеийг мэдээгүй, мэдэдгүй бол азгүй л байна!!!
 
Олон зүйл нуршаад яахав 2001 оноос 2007 оныг хүртэл эдгээр 4 залуу 4 өөр багт, зөвхөн нэг л мөрөөдлийн төлөө нэгэн зүгт бие биенээ хурцалж олны хайрыг татаж байсан юм.
 
Та итгэхгүй бол тоо баримт бүхнийг товчхон илтгэнэ.
 
2001-2007 оны хооронд:
 
Коби Брайнт: 28,9 оноо 5,8 с.б.а 5,4 о.д
Аллен Айверсон: 29,5 оноо 3,7 с.б.а 6,4 о.д
Трэйси Мкгрэйди: 26,7 оноо 6,5 с.б.а 5,4 о.д
Винс Картер: 24,6 оноо 4,8 с.б.а 4,2 о.д
 
Нэгэн цаг үед 4 өөр багт 4 биенээ хурцалж, сая сая фэнүүдийг олон тийш хувааж NBA - чадсан гайхалтай "Бурханы дөрвөн хүү" тэд Майкл ахын итгэлийг хөсөрдүүлээгүй...
 
Хэдийгээр Аллен Айверсон, Трэйси Мкгрэйди, Винс Картер нар аварга цол, аваргын бөгжийг хүртээгүй байгаа ч тэд бидний сэтгэл зүрхэн хийсэн бүтээсэн, гайхуулсан, бишрүүлсэн зүйлүүдээр аль хэдийн аваргуудын дайтай үнэлэгдэж үлдсэн. Тэдэнд үзэн ядагч гэж байдаггүй учир нь тэд бол " Ард түмний аваргууд ".
 
Трэйси Мкгрэйди, Коби Брайнт тэд өөрсдийгөө өрсөлдөгчид, нэгнийгээ хурцлагчид гэж үздэг. Тэд 2 уулаа ахлах сургуулиасаа NBA - д хөл тавьсан. Тэд эхэндээ дутуу үнлэгдэж байсан ч эцэстээ өөрсдийн байр сууриа олж авч чадсан. Энэ 2 залуу бол ахлах сургуулийн хамгаалагч нар боломж байгаа гэдгийг харуулсан тэд чадсан. Тэр 2 залуугын гаргасан жимээр хожмын NBA - ын одод ахлах сургуулиасаа драфтлагдахыг илүүд үзэж эхэлсэн. Энэ 2 залуу ахлах сургуулиасаа NBA - д хөл тавиагүй байсан бол  Лэброн Жэймс, Ж.Р Смит, Монта Эллис, С.Ж Майлс нар ахлах сургуулиасаа NBA - д хөл тавих байсан үгүй нь эргэлзээтэй. Энэ 2 бол ахлах сургуулиалын хамгаалагч нарын анхдагч, жимийг зассан гавьяатнууд...
 
Аллен Айверсон, Винс Картер тэд бол өөрсдийн төрөлдөө аваргууд. Аллен Айверсон кросс оверыг бидний үеийнхэнд заасан бол Винс Слам данкыг аварч үлдсэн. Тэд энэ төрөлдөө " Бүх цаг "үед данстай. Бүх цагийн шилдэг кросс оверчин, Шилдэг тохогч хэн бэ ? гэдэг асуултыг та өөрөө асууж үзвэл энэ талаар бага зүйлсийг ч гэсэн санаж эхлэх ёстой. 
 
Энэ залуусын бусдаас илүү хайрлагдаж үнэлэгдсэн өөр нэг шалтгаан бол тэд нэгнийгээ үргэлж өрсөлдөгч гэж үздэг. Тэд хамтдаа бус бие биенийхээ эсрэг тоглож аварга цол хүртхийг үргэлж л хүсч ирсэн. Тэд бүгд Майкл Жордан хамгаалж, Майкл Жордангаар хамгаалуулж ирсэн. Тэд 2003 онд Майкл Жордан сүүлчийн Бүх оддын тоглолтондоо оролцож өөрийн үгээ хэлж байхад өөрсдийн үүргээ ухамсарлаж зогссон шилдгүүд.  
 
ТЭД ХЭНИЙ Ч ӨМНӨ НҮҮР УЛАЙХААРГҮЙ ӨРСӨЛДӨӨН, ХҮНДЛЭЛИЙГ ТАЛБАЙ ДЭЭР ГАРГАЖ ЧАДСАН ШИЛДГҮҮД.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.