Байтынхан өнөөдөр ээлжит их хурлаа хийж байна

Байтынхан өнөөдөр ээлжит их хурлаа хийж байна

Монголын байт харвааны холбооны ээлжит их хурал өнөөдөр Чингис зочид буудалд болж байна.

Их хурлын үдээс өмнөх хуралдаанаар Боловсрол судлалын доктор, дэд профессор Ш.Долгор  “Тамирчдын сэтгэл зүйн бэлэн байдал”,  Технологийн ухааны доктор, ШУТИС-ийн багш Г.Энхтайван “Тамирчны хоол зүй”, Боловсрол судлалын доктор, дэд профессор С.Туул “Байт харвааны тамирчдын булчингийн үйл ажиллагаа, түүнийг хөгжүүлэх нь”, СЭЗИС-ийн багш Б.Гүндэгмаа   “Тамирчны сахилга бат, ёс зүй” гэсэн илтгэлийг хэлэлцэх юм.

Харин үдээс хойш Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан батлуулан дөрвөн жилийн ажлын тайлангаа тавьж, дүрмийн өөрчлөлтийг хэлэлцүүлж батлуулах юм.  Хяналтын Зөвлөлийн тайланг ХЗ-ийн дарга Б.Лхагвасүрэн, “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн бүтээн байгуулалтын тайлан, танилцуулгыг тус холбооны УЗ-ийн гишүүн С.Эрдэнэболд хийх бол “Үндэсний шигшээ багийн өнөөгийн байдал, хэтийн зорилт”-ыг  Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга Ю.Ганзориг сонордуулна.

Энэ их хурлаар “2018-2028 он хүртэлх байт харвааны хөгжлийн бодлого”-ыг хэлэлцүүлж батлуулах аж. 2019  он байтынхны хувьд тун хариуцлагатай жил. Учир нь ирэх жил 2020 оны Токиогийн олимпийн эрх авах хоёр ч том тэмцээн болох бөгөөд энэ тэмцээүүдэд амжилттай оролцохын тулд бэлтгэл сургуулилтаа хангах шаардлагатай. Монголын байт харвааныны Ерөнхийлөгч П.Цагаан байтын тамирчдаа Японд бэлтгэл хийх асуудлаар тус улсын Оказаки хотын төлөөлөгчидтэй уулзаж, тохиролцсон бөгөөд саяхан Японы төлөөлөгчид ирж баталгаажуулсан юм. .

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.