Монголын хөлбөмбөгийн холбоо "AFC Awards-2018"-ын шагнал хүртжээ

Монголын хөлбөмбөгийн холбоо

Оман улсад Азийн хөлбөмбөгийн холбооны оны шилдгийг шалгаруулах "AFC Awards-2018" зохион байгуулагдаж Монголын хөлбөмбөгийн холбоонд 2018 оны "Aspiring association of the year" хэмээх шагнал гардуулжээ.

МХБХ-ны үйл ажиллагаа, идэвх зүтгэл, удаан хугацааны ажлаа үнэлүүлж энэхүү "Aspiring association of the year" буюу оны шилдэг амжилт нь ахиж яваа холбооны шагналыг хүртээсэн байна. Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-ны тус хүндтэй шагналыг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарт гардуулан баяр хүргэж, Монголын хөлбөмбөгчдөд амжилт хүслээ.  

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.