Н.Төгсцогт ирэх сарын 26-д дараагийн тулаанаа хийнэ

Н.Төгсцогт ирэх сарын 26-д дараагийн тулаанаа хийнэ

МУГТ, олимп, ДАШТ-ий дэд аварга Н.Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Марреротой хийхээр болсон бөгөөд уг тулаан ирэх нэгдүгээр сарын 26-нд Нью Йоркийн Бруклин дэх Barclays Center-т явагдахаар болсон байна.

Доминиканы боксчин Клаудио Маррерогийн хувьд 2017 онд Перугийн Карлос Самбраног ялан дэлхийн аварга болсон ч дараа нь Пуэрто Рикагийн Хесус Рохасын эсрэг бүс хамгаалах тулаан хийгээгүй тул бүсээ алдсан юм. Бооцоо тавигчид, мэргэжлийнхэн энэ тулааны ялагчаар Клаудио Маррерог нэрлэж байсан гэнэ. Тиймээс тэрээр дэлхийн авраг цолоо эргүүлэн авахын тулд нэг ч ялагдалгүй явсан хоёр ч тамирчныг нам цохиж ялсан бөгөөд аваргын төлөө өрсөлдөхийн тулд бас нэгэн хүчтэй өрсөлдөгчийг ялах шаардлагатай болсон нь манай Н.Төгсцогт юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.