“Бөртэ чоно” наадам энэ сарын 21-нд болно

“Бөртэ чоно” наадам энэ сарын 21-нд болно

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Бөртэ чоно” наадмын товлогдсон хугацаа цуцлагджээ. Тодорхой шалтгааны улмаас долоо хоногоор хойшилж, 21-нд болохоор тов дахин зарлагдлаа.

Уг наадмаар шилдэг эрэгтэй, эмэгтэй болон залуу тамирчин, дасгалжуулагч, багийн гэсэн төрлүүдээр спортын сэтгүүлчдийн саналаар тухайн оны спортын шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. “Бөртэ чоно” наадам өнөө жил 16 дахь удаагаа уламжлал болон зохион байгуулагдаж буй юм.

Сонирхуулахад өнгөрсөн жил “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Д.Сумьяа хүртэж байсныг спортын хорхойтнууд андахгүй мэдэж байгаа биз ээ. Харин өнөө жил шилдгийн шилдгээр хэн гэдэг тамирчин тодрохыг 21-нд харах боллоо.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.