Таканоива А.Баасандорж зодог тайлахаар болжээ

Таканоива А.Баасандорж зодог тайлахаар болжээ

Их аварга Харумафүжи Д.Бямбадоржтой маргаан үүсгэж, зодуулсан, хүнд бэртсэн гэгдэж байсан А.Баасандорж өөрөө залуу сүмоч зодож, шуугиан дэгдээгээд байсан юм. Тэрбээр өөрийн дэвжээний бөх, 23 настай залууг хэлсэн зүйлийг нь мартсан гэдэг шалтгаанаар нүүр рүү нь 4-5 удаа цохиж, зодсон талаар хэвлэлүүд мэдээлсэн. Зодуулсан бөх бэлтгэлдээ очих үед багш нар нь мэдэж, Сүмогийн холбоонд гомдол гаргасан аж.

Сүмогийн холбооноос эхний ээлжинд А.Баасандоржийн тойргийн барилдаанд барилдах эрхийг нь хассан. Улмаар хохирогчоос дахин мэдүүлэг авч байж дараа дараагийн арга хэмжээг авахаар болоод байсан юм. Тэгвэл А.Баасандорж өөрөө сүмогоос зодог тайлах шийдвэрээ гаргасан талаар зарим эх сурвалж мэдээллээ. Ингэснээр Монголын өөр нэг сүмоч зодооны асуудлаас болж зодог тайлах нь.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.