Ц.Цогбаатар Солонгосын алдарт бөх Ан Чан Римтэй оноолт таарсан байна

Ц.Цогбаатар Солонгосын алдарт бөх Ан Чан Римтэй оноолт таарсан байна

Хятадын Гуанжоу хотноо жүдогийн жин жингийн шилдэг 16 бөхийн барилдаан болох мастеруудын тулаан эхлэлээ.  Энэхүү тэмцээнд манайхаас нийтдээ 13 тамирчин хүч үзэх бөгөөд эрэгтэй 10, эмэгтэй 3 тамирчин хүч үзнэ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нар барилдах юм. Д.Амартүвшин гавьяатын хувьд В хэсэгт багтаж, эхний хоёр тойрогтоо хийллээ. Харин хэсгийн аваргын төлөө Казахстаны Гусман Кургузбаев болон Оросын Алберт Огузав нарын ялсантай нь барилдана.

Тэгвэл Г.Болдбаатар гавьяатын хувьд D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн бөгөөд удаах тойрогт Узбекстаны алдарт бөх Шарафуддин Лутфиллаевтай барилдахаар оноолт таараад байна. 66 кг-д Г.Хэрлэн, Д.Алтансүх нар барилдана. ОУХМ Г.Хэрлэн В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Харин удаах тойрогт Бразилын бөх Чарлес Чибанатай барилдахаар учраа таараад байна.

Тэгвэл Д.Алтансүх С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Харин удаах тойрогт Казахстаны Ерлан Серикжанаовтай оноолт таарсан юм. 73 кг-ын жинд Г.Одбаяр, Ц.Цогбаатар нар барилдана. Гавьяат тамирчин Г.Одбаярын хувьд В хэсэгт багтаж, Казахстаны Заншай Смагуоловтай барилдахаар оноолт таарлаа. Тэгвэл Ц.Цогбаатар D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Солонгосын алдарт бөх Ан Чан Римтэй оноолт таараад байна.

Эмэгтэйчүүдийн хувьд 48-д зодоглох дэлхийн аварга М.Уранчимэг А хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо Хятадын бөх Ли Янантай учраа таарсан. Тэгвэл 57-д хүч үзэх Д.Сумъяа С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Удаах тойрогт Унгарын Хедвиг Каракастай барилдахаар сугалаа таарсан. 63-т барилдах Б.Мөнгөнчимэг А хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Австрийн Катрина Хейкэртэй барилдахаар оноолт таараад байна. Хэсгийн барилдаан дөнгөж сая эхэллээ. Харин финалын барилдаан 17:00 цагаас эхэлнэ.

Дэлхийн 53 орны эрэгтэй 117, эмэгтэй 114, нийтдээ 231 шилдэг жүдоч оролцож байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.