Л.Отгонбаатар мөнгөн медаль хүртлээ

Л.Отгонбаатар мөнгөн медаль хүртлээ

Хятадын Гуанжоу хотноо жүдо бөхийн "Уорлд мастерс" тэмцээн хоёр өдөр болж өчигдөр өндөрлөлөө. Хоёр дахь өдрийн тэмцээнд -100 кг-ын жинд барилдсан Л.Отгонбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн.

Харин хоёрдугаар тойрогт Оросын бөх Илясов Нияазыг буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Японы Ийда Кентарог хожсон. Тэгвэл хагас шигшээд Египетийн Рамадан Дарвишийг буулгаж авсан ч финалд Гүржийн Варлам Липартеланд ялагдаж, мөнгөн медаль хүртсэн юм. \ Энэ удаагийн "Уорлд мастерс"-ыг Японы баг 7 алт, 3 мөнгө, 4 хүрэл медальтайгаар тэргүүллээ. Харин манай баг тамирчид нэг мөнгө, хоёр хүрэлтэйгээр 9 дүгээр байрт бичигдсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.