Хацү башё маргааш нээлтээ эхэлнэ

Хацү башё маргааш нээлтээ эхэлнэ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё Токио хотод маргааш нээлтээ хийнэ. Хацү башёд их аварга Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд, Кисэносато нарын аваргууд барилдана. Мөн аваргуудаас гадна озэки Такаясү, Гоэйдо, Гүржийн бөх Точиношин болон сэкивакэ Такакейшёо, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын өндөр цолтнууд бий.

Дээд зиндаанд Ичиножёо А.Ичинноров, Чёошёома Г.Мөнхсайхан нар барилдана. Мөн жюүрёод Дайшёохо Р.Шижирбаяр, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд, Араваши Э.Дөлгөөн, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар барилдах бөгөөд нийт 20 гаруй монгол бөх барилдахаар болсон байна.

Ням гаригт эхлэх Хацү башёгийн эхний өдрийн оноолт гарчээ. Их аварга Хакүхо комосүби Миёогирюүтэй, аварга Кисэносато комосүби Митакэүмитэй оноолт таарсан бол аварга Какүрюү маэгаширагийн нэгээс барилдах Точиоозантай эхний барилдаанаа хийхээр болжээ. Мөн озэки Такаясү Ичиножёотой,  Гоэйдо Нишикигитэй барилдах юм байна. Хацү башё нэгдүгээр сарын 13-27-ны хооронд Токио хотод болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.