Леброн Жеймс хоёр дахь удаа бүх тоглогчдыг тэргүүллээ

Леброн Жеймс хоёр дахь удаа бүх тоглогчдыг тэргүүллээ
Шарлотт хотод болох 68 дахь удаагийн Хойд Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны бүх оддын тоглолтын санал асуулга үргэлжилсээр. 
Лигийн зүгээс санал асуулгын 2 дахь дүнг танилцууллаа.
 
Өрнөд бүсийг довтлогчийн байрлалд ЛеБрон Жэймс саналаараа тэргүүлж Лука Дончич саналаараа ард нь бичигдсэн хэвээр байгаа бол Пол Жорж Кэвин Дурант болон Энтони Дэвис нарыг саналаараа гүйцэж 3-р байр луу дэвшсэн байна. 
Хамгаалагчийн байрлалд Стефэн Көрри мөн л саналаараа тэргүүлж Деррик Рөүз удаалсан хэвээр.
 
Дорнод бүсэд ч ялгаа гарсангүй довтлогчийн байрлалд Яннис Антэтокунмпо тэргүүлж, хамгаалагчийн байрлалд Кайри Ирвинг авсан саналаараа тэргүүлж, сүүлчийн бүжгээ бүжиж буй Дуэйн Уэйд авсан  саналаараа 2-р байранд бичигдсэн хэвээр байна.
 
Өрнөд бүс:
Довтлогчийн байрлал: 
 
1. ЛеБрон Жэймс 2,779,812
2. Лука Дончич 2,220,077
3. Пол Жорж 1,859,216
4. Кэвин Дурант 1,717,968
5. Энтони Дэвис 1,564,347
 
Хамгаалагчийн байрлал:
 
1. Стефэн Көрри 2,094,158
2. Деррик Рөүз 1,986,840
3. Жэймс Харден 1,674,660
4. Рассэлл Уэстбрүүк 1,494,382
5. Клэй Томпсон 706,960
 
Дорнод бүс:
Довтологчийн байрлал:
 
1. Яннис Антэтокунмпо 2,670,816
2. Кавай Леонард 2,092,806
3. Жоел Эмбийд 1,710,229
4. Жэйсон Тэйтум 599,289
5. Жимми Батлер 569,354
 
Хамгаалагчийн байрлал:
 
1. Кайри Ирвинг 2,381,901
2. Дуэйн Уэйд 1,199,789
3. Кэмба Уокер 858,798
4. Бэн Симмонс 695,032
5. Виктор Оладипо 567,893
 
БҮХ ОДДЫН ТОГЛОЛТОД САНАЛ ӨГӨХ ЗААВАР
 
• NBA.COM/VOTE хаягаар орж аль аль бүсээс хоёр самбарын, гурван урд шугамын гарааны тоглогчийг сонгох боломжтой 
• GOOGLE.COM эсвэл GOOGLE-ийн ямар нэг аппликейшн дээр “NBA VOTE”, “NBA ALL-STAR VOTE” эсвэл сонгохыг хүссэн тоглогчийнхоо тоглодог багийг хайж гарч ирсэн эхний илэрц дээр саналаа өгөх.
• Өдөрт 10 тоглогч сонгох эрхтэй.
Нэгдүгээр сарын 3, 4, 10, 11, 21-ний өдрүүдэд өгсөн санал тань хоёроор тооцогдох болно. 
 
68 дахь удаагийн Хойд Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны бүх оддын тоглолт Шарлотт хотод орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 17-нд 20:00 цагаас эхэлнэ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.