Япончууд аваргын төлөө үлдлээ

Япончууд аваргын төлөө үлдлээ

АНЭУ-д зохион байгуулагдаж байгаа 2019 оны хөлбөмбөгийн Азийн АШТ-ий хагас шигшээ тоглолтууд эхэлсэн бөгөөд эхний тоглолт Япон, Ираны хооронд болсон юм. Азийн АШТ-д нийтдээ 7 удаа түрүүлсэн хоёр багийн тоглолтын эхний хагаст гоол орсонгүй.

Харин сүүлийн үед Японы хөлбөмбөгчид санаачлагийг авсан бөгөөд эсрэг багийн хаалганд 3 гоол оруулж чадсан юм. Тус тоглолтод хоёр гоолыг Юүяа Осако оруулсан бол үлдсэн нэг гоолыг Гэнки Харагүчи оруулжээ.  Хагас шигшээн нөгөө тоглолт өнөө орой тэмцээнийг зохион байгуулагч АНЭУ – Катарын хооронд болно. Өмнөх шатанд Азийн 2 удаагийн аварга БНСУ-ын багийг хожсон Катарчууд түүхэндээ анх удаа хагас шигшээд үлдээд байгаа юм. Шигшээ тоглолт 2-р сарын 1-ний Баасан гарагт болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.