Монголын таэквондочид "Токио 2020"-ийн анхны эрхийг авлаа

Монголын таэквондочид

Энэ сарын 5-6-ны өдрүүдэд Турк улсын Анталья хотод зохион байгуулсан пара таэквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай тамирчид 1 алт, 1 мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр медаль хүртсэн 2 тамирчин “Токио 2020” паралимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон гэсэн үг юм. “Токио 2020” паралимпийн наадамд оролцох эрх олгох хариуцлагатай тэмцээнд 69 орны 400 гаруй тамирчид оролцсон байна.

Монголын таэквондочид "Токио 2020"-ийн эрх авлаа

Эрэгтэйчүүдийн к44 ангиллын 61 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртсэн. Энэ нь түүний ДАШТ-ээс хүртсэн дөрөв дэх алтан медаль бөгөөд Ази тивийн аваргаас гурван алтан медальт хүртсэн байна.

Харин эмэгтэйчүүдийн к44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа мөнгөн медалийн эзэн болсон бөгөөд тэрбээр өнгөрсөн жил дэлхийн аварга болж байжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.