Ц.Цогтбаатар алтан медалийн төлөө барилдана

Ц.Цогтбаатар алтан медалийн төлөө барилдана

Парисын "Их дуулга"-ын хоёр өдөр үргэлжлэх бөгөөд энд манайхаас 21 жүдоч хүч үзэх билээ. Тэгвэл эхний өдрийн хэсгийн барилдаанууд өндөрлөлөө.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан Ц.Цогтбаатар эхний тойрогтоо Болгарын Лукас Даиллог дараа нь Молдавын бөх Виктор Стерпуг дараагийн тойрогт Израилийн Тохар Бутбулыг ялж, хэсгийн аваргын төлөө Лашаг буулгаж авсан билээ. Харин хагас шигшээд Косовагийн Акил Жаковаг нэмэлт цагт цэвэр ялснаар финалд үлдлээ.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Д.Амартүвшин хагас шигшээд Казахстаны алдарт бөх Елдос Сметовт ялагдаж, хүрлийн төлөө барилдахаар боллоо. Хүрэл медалийн төлөө Недерландын Торнайктай барилдана.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д залуу жүдоч Г.Наранцэцэг хагас шигшээд Японы алдарт бөх Кондо Амид ялагдаж хүрэл медалийн төлөө Казахстаны нэрийн өмнөөс барилдаж байгаа Г.Отгонцэцэгтэй барилдана.

Энэ удаа жин өгсөж 52кг жинд барилдаж бөйгаа М.Уранцэцэг хагас шигшээд Шишиме Айтай барилдсан ч ялагдлаа. Хүрлийн төлөө Францын Астрид Нетотай барилдана.

Тэгвэл 57 кг-д барилдсан Л.Энхрийлэн хагас шигшээд Канадын Жессика Климкаитыг ялж чадсангүй. Ингэснээр хүрлийн төлөө Японы бөх Момо Тамаокитай барилдана.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.