Парисаас Ц.Цогтбаатар мөнгө, Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ

Парисаас Ц.Цогтбаатар мөнгө, Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ

Парисын “Их дуулга” тэмцээний эхний өдөр өчигдөр өндөрлөлөө. Манайхаас 11 бөх өчигдөр барилдсан бөгөөд  Ц.Цогтбаатар, Д.Амартүвшин нар л медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон Ц.Цогтбаатар Японы бөх Сойчи Хашимототай финалдсан ч цагийн төгсгөлд цэвэр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.

Харин 60 кг-д хүч үзсэн Д.Амартүвшин Недерландын бөх Жакадоиа Торнайктай барилдаж, ялснаар хүрэл медаль хүртэв.

Тэгвэл манайхаас өнөөдөр 10 бөх дэвжээнд зодоглох бөгөөд эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатарын хувьд А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Австрийн Шамил Борчасвилитэй барилдахаар оноолт таарлаа. Тэгвэл Н.Дагвасүрэн С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Германы бөх Риссел Доминиктэй барилдахаар оноолт таараад байна. 90 кг-ын жинд Э.Мөнхжаргал, Г.Алтанабагана нар барилдана. Э.Мөнхжаргал В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Словакийн бөх Милан Рандлтай барилдахаар оноолт таарлаа. Г.Алтанабаганын хувьд D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлэв. -100-д Д.Цэрэнням зодоглож, эхний тойрогтоо хийллээ. Тэгвэл +100-д Б.Тэмүүлэн, О.Цэцэнцэнгэл нар барилдана. Б.Тэмүүлэнгийн хувьд эхний тойрогтоо Германы Иоханнес Фрэйтэй барилдахаар оноолт таарлаа. О.Цэцэнцэнгэлийн хувьд Гүржийн Жиоржи Закариадзетэй барилдахаар оноолт таараад байна. Эмэгтэйчүүдийн хувьд 70 кг-д Б.Баасанжаргал барилдаж байгаа. Манай бөх эхний тойрогтоо Португалын Тимо Барбаратай барилдана. -78-д барилдаж буй Ш.Сэржмядаг эхний тойрогтоо Коста-Рикогийн Диана Бренестэй барилдахаар оноолт таарав. +78-д хүч үзэх Э.Гандиймаа Камероны Мбалла Атанганатай барилдана.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.