Рассел Уэстбрүүк 11 тоглолт дараалж трипл дабл хийлээ

Рассел Уэстбрүүк 11 тоглолт дараалж трипл дабл хийлээ

Нью*Орлейн Паликанс талбай дээрээ Оклахома Сити Тандер багтай тоглож 131-122 харьцаагаар хожлоо. Ингэснээр 26 хожил, 33 хожигдолтой болж байгаа бол Тандер 37 хожил, 20 хожигдолтой боллоо.

Харин тус тоглолтод Энтони Дэвис бэртэж энэ улирлын дуустал тоглохгүй болжээ. Тус багаас Жульс Рендл 33 оноо, 11 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жюри Холидэй 32 оноог авчээ. Эсрэг багаас Рассел Уэстбрүүк 44 оноо, 11 самбар, 14 дамжуулалтаар 11 тоглолт дараалж трипл дабл хийлээ. Тэрбээр NBA-д трипл даблиараа 11 тоглолт дараалж, нэг улиралд 43 дахь удаагаа, гурван улирал дараалж трипл дабл дунджилсан тоглогч болж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.