Брүүклэн Нетс багаас анх удаа холын зайн шидэлтийн тэмцээнд түрүүллээ

Брүүклэн Нетс багаас анх удаа холын зайн шидэлтийн тэмцээнд түрүүллээ

Мэргэжилийн сагсан бөмбөгийн Бүх оддын тоглолт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр холын зайн шидэлтийн тэмцээн болсон бөгөөд тус тэмцээнд шилдэг шидэгч нар оролцсон билээ. Тус тэмцээнд өнгөрсөн жилийн аварга болох Финикс Санс багийн Дэвин Бүүкэр, Портлэнд Трэйл Блэйзэрс багийн Сэт Көрри, Голдэн Стэйт Уорриорс багийн Стифэн Көрри, Торонто Репторс багийн Дэнни Грин, Брүүклин Нетс багийн Жой Харрис, Сакермэнто Кингс багийн Бадди Хийлд, Портлэнд Трэйл Блэйзэрс багийн Диман Лилард, Милоуки Багс багийн Крис Меддлтон, Даллас Мавирекс багийн Дирк Новицки, талбайн эзэд болох Шарлот Хорнетс багийн Кембэ Уолкер нар оролцон юм.

Эхний шатнаас Стифэн Көрри, Жой Харрис, Бадди Хийлд үлдсэн байна. Дараагийн шатанд Бадди Хийлд 19, Стифэн Көрри 24, Жой Харрис 26 оноог авч Жой Харрис энэ тэмцээнд анх удаагаар түрүүллээ. Мөн Брүүклин Нетс багаас анх удаа холын зайн шидэлтийн тэмцээнд түрүүлсэн тоглогч болсон байна.

Өмнөх жилүүдийн холын зайн тэмцээнд түрүүлсэн тоглогчид:

  • 1986 – Larry Bird, Boston
  • 1987 – Larry Bird, Boston
  • 1988 – Larry Bird, Boston
  • 1989 – Dale Ellis, Seattle
  • 1990 – Craig Hodges, Chicago
  • 1991 – Craig Hodges, Chicago
  • 1992 – Craig Hodges, Chicago
  • 1993 – Mark Price, Cleveland
  • 1994 – Mark Price, Cleveland
  • 1995 – Glen Rice, Miami
  • 1996 – Tim Legler, Washington
  • 1997 – Steve Kerr, Chicago
  • 1998 – Jeff Hornacek, Utah             
  • 2000 – Jeff Hornacek, Utah             
  • 2001 – Ray Allen, Milwaukee
  • 2002 – Peja Stojakovic, Sacramento
  • 2003 – Peja Stojakovic, Sacramento
  • 2004 – Voshon Lenard, Denver
  • 2005 – Quentin Richardson, Phoenix
  • 2006 – Dirk Nowitzki, Dallas
  • 2007 – Jason Kapono, Miami
  • 2008 – Jason Kapono, Toronto
  • 2009 – Daequan Cook, Miami
  • 2010 – Paul Pierce, Boston
  • 2011 – James Jones, Miami
  • 2012 – Kevin Love, Minnesota
  • 2013 – Kyrie Irving, Cleveland
  • 2014 – Marco Belinelli, San Antonio
  • 2015 – Stephen Curry, Golden State
  • 2016 – Klay Thompson, Golden State
  • 2017 – Eric Gordon, Houston
  • 2018 – Devin Booker, Phoenix
  • 2019 – Joe Harris, Brooklyn

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.