Кэвин Дурант Бүх оддын тоглолтын Үнэ цэнэтэй тоглогчоор шалгарлаа

Кэвин Дурант Бүх оддын тоглолтын Үнэ цэнэтэй тоглогчоор шалгарлаа

NBA-ын 68 дахь удаагийн Бүх оддын тоглолт Шарлот хотын Спектрум цэнгэлдэхэд болж дууслаа. Тус тоглолт 178-164 харьцаагаар Леброн Жеймсын багийн ялалтаар өндөрлөсөн юм. Харин Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг Леброн Жеймс драфтаар сонгохдоо эхэлж сонгосон Кэвин Дурант шарлгарсан юм. Тэрбээр 31 оноо, 7 самбар, 2 дамжуулалт, 1 бөмбөг таслалт, 2 хаалтыг гүйцэтгэжээ.

Өмнө нь 2012 онд мөн бүх оддын тоглолтын Үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч байсан билээ. Ийнхүү хоёр дахь удаагаа тус шагналыг хүртэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.