Манай хоккейчид хожигдлоо

Манай хоккейчид хожигдлоо

Малайзын нийслэл Куала Лумпур хотноо болж байгаа Олон улсын мөсний хоккейн холбооноос (IIHF) зохион байгуулдаг “Asian Challenge Cup” тэмцээн 7 дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн жилийн тэмцээний аварга Монголын хоккейчид “А” хэсэгт Малайз, Филиппин, Сингапурын багуудтай орж, эхний 2 тоглолтдоо Малайзыг 9:5-аар, Сингапурыг 13:3-ын харьцаатай тус тус хожоод байсан. Манай залуус өчигдөр орой хэсгийн сүүлийн тоглолтоо Филиппиний эсрэг хийсэн ч 3:6-ын харьцаатай хожигджээ.

Хэдийгээр манай баг хэсгийн сүүлийн тоглолтдоо ийнхүү хожигдсон ч “А“ хэсгийн 2-р байраар хагас шигшээд шалгарсан юм. Тэд дараагийн тоглолтоо маргааш буюу 03-р сарын 08-ны өдөр Малайз – Макаогийн ялсантай нь хийнэ.Тус тоглолтод хожсон тохиолдолд алтан медалийн төлөө тоглох боломжтой. “Asian Challenge Cup” тэмцээн 3-р сарын 9-ний өдөр өндөрлөнө. 

 

“А” хэсгийн хүснэгт:

 

Баг                                Т       Хо      Хж              Гз            Оноо

  1. Филиппин             3       3       0                +9              9
  2. Монгол                 3       2       1                +11            6
  3. Малайз                 3       1      2                -3              3
  4. Сингапур             3       0      3                 -17           0

“В” хэсгийн хүснэгт:

Баг                                Т       Хо      Хж              Гз            Оноо

  1. Индонез                4       3       1                +4              9
  2. Макао                   4       2       2                -3              6
  3. Оман                    4       1       3                -1              3

Монгол улсын хоккейчид энэхүү тэмцээнд өмнө нь 8 удаа оролцохдоо 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж байсан юм.

Монголын хоккейчид “Asian Challenge Cup” тэмцээнд:

2009 онд     5-р байр

2010 онд     6-р байр

2013 онд     хүрэл

2014 онд     хүрэл

2015 онд     хүрэл

2016 онд     хүрэл

2017 онд     мөнгө

2018 онд     алт

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.