Словакын тамирчин Кузмина алтан медаль хүртлээ

Словакын тамирчин Кузмина алтан медаль хүртлээ

Швед улсын Эстерсундэд биатлоны 2019 оны Биатлоны ДАШТ эхлээд хоёр дарь тэмцээн боллоо. Эхний уралдаан нь багийн холимог буухиа байсан бөгөөд тус тэмцээнд Норвегийн баг тэргүүлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө  эмэгтэй 7.5 км-ын ойрын зайн спринт уралдаан болж, А.Кузмина аваргын алтан медаль хүртсэн. 

Харин хоёрт Норвегийн И.Тандревольд орсон бол гуравт Германы Л.Далмайер орлоо.

Дараагийн уралдааны хуваариуд

09/III – Эрэгтэйчүүдийн 10 км-н СПРИНТ уралдаан 23:30
10/III – Эмэгтэйчүүдийн 10 км-н ПАСЬЮТ уралдаан 20:45
10/III – Эрэгтэйчүүдийн 12.5 км-н ПАСЬЮТ уралдаан 23:30
12/III – Эмэгтэйчүүдийн 15 км-н Хувийн уралдаан 22:30
13/III – Эрэгтэйчүүдийн 20 км-н Хувийн уралдаан 23:10
15/III – Ганцаарчилсан холимог буухиа уралдаан 00:10
16/III – Эмэгтэйчүүдийн буухиа уралдаан 20:15
16/III – Эрэгтэйчүүдийн буухиа уралдаан 23:30
17/III – Эмэгтэйчүүдийн 12.5 км-н Бөөн гараат уралдаан 20:15
17/III – Эрэгтэйчүүдийн 15 км-н Бөөн гараат уралдаан 23:00

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.