Монголын баг Малайзыг хожиж алтан медалийн төлөө эрхтэй боллоо

Монголын баг Малайзыг хожиж алтан медалийн төлөө эрхтэй боллоо

Малайзын Куала Лампур хотод Азийн цом буюу “Asian challenge Cup 2019” тэмцээн  болж байна.

Өчигдөр хагас шигшээ тоглолтууд болёон бөгөөд Монгол болон Малайзын тоглолт 12-6 харьцаагаар Монголын баг хожиж алтан медалийн төлөө тоглохоор боллоо. Харин эсрэг талаас Филиппиний хоккейчид үлдлээ. Тэд Сингапурын багийг 6-1 харьцаагаар хожлоо. 

Азийн цомд долоон баг хоёр хэсэгт хуваагдсанаас “А” хэсэгт Монгол, Филиппин, Малайз, Сингапур, “В” хэсэгт Индонез, Макао, Оманы багууд багтсан. Манай хоккейчид Малайз, Сингапурыг хожиж, Филиппинд хожигдсон ч хэсгийн хоёрдугаар байраар шалгаран хагас шигшээд өрсөлдөх болсон юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.