Роналдо хэт трек хийж баг нь хожил байгууллаа

Роналдо хэт трек хийж баг нь хожил байгууллаа
Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/8 шигшээн хариу тоглолтуудын зарим нь боллоо. Өнгөрсөн шөнө “Ювентус” клуб талбайдаа Испанийн “Атлетико Мадрид”-ыг хүлээж авч, шийдвэрлэх тоглолт хийж 3-0 харьцаагаар хожлоо. Тоглолтын 27, 49 дэх минутад Роналдо хоёр гоолыг мөргөж оруулсан бол 86 дахь минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмжээ.
 
Эхний тоглолт “Атлетико Мадрид” талбайдаа тоглоход өрсөлдөгчөө 2:0-ээр хожоод байсан ч хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3-2 харьцаагаар “Ювентус” клуб шөвгийн наймд орлоо. 
 
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.