Аваргууд Хьюстон Рокетс багийг хожлоо

Аваргууд Хьюстон Рокетс багийг хожлоо

NBA-ын талбайд өнөөдөр зургаан тоглолт боллоо. Сонирхолтой тоглолт нь Хьюстон Рокетс талбай даа аваргууд болох Голдэн Стэйт Уорриорс багтай тоглолоо. Энэ улиралд дөрвөн удаа таарч тоглолтох бөгөөд өмнөх тоглолтуудад 2 хожиж нэг удаа хожигдсноор Пуужингууд илүүрхэж байсан билээ.

Харин өнөөдрийн тоглолт сонирхолтой болж сүүлийн гурван минутад аваргууд оноо авч чадалгүй бөгөөд тэр хооронд пуужингууд 10 онооны зөрүүг нэг болгож ойртуулж чадсан ч 106-104 харьцаагаар хожлоо. Ингэснээр 46 хожил, 21 хожигдолтой болж өрнөд бүсийг тэргүүлж байгаа бол Рокетс 42 хожил, 26 хожигдолтойгоор өрнөд бүсийн 4-рт байна. Тус тоглолтод Клэй Томпсон 30 оноо, Дмаркус Казинс 27 оноо,  Стифэн Көрри 24 оноог авсан бол эсрэг багаас Жеймс Харден 29 оноо, 10 дамжуулалт, Крис Пол 24 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.