Хакүхо 1112 даваагаа авлаа

Хакүхо 1112 даваагаа авлаа

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын буюу Харү башёгийн долоо дахь өдрийн барилдаан өчигдөр өндөрлөлөө. Энэ сарын башёгийн зүүн жигүүрийг тэргүүлсэн их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Шодайтай барилдаж давж долоон даваатай боллоо. Тэрбээр замналынхаа 1338 дахь барилдаанаа хийсэн бөгөөд 1112 дахь даваагаа авлаа. Баруун жигүүрийг тэргүүлсэн их аварга Какүрюү М.Ананд маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Нишикигитэй барилдаж мөн давлаа. Ингэснээр 6 даваа нэг унаатай боллоо.

Өнөөдөр Ёкозүна Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 4-өөс барилдаж байгаа Точиозантай барилдах бол Ёкозүна Какүрю М.Ананд  комосүби Хокүтофүжитэй барилдана.

Бусад барилдааны үр дүнгүүд:

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 7-0

Ёкозүна Какүрю М.Ананд 6-1
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 4-3
Маэгашири-4 Ичиножү А.Ичинноров 7-0
Маэгашири-16 Дайшохо Ч.Шижирбаяр 3:4
Маэгашири-17 Чиёошома Г.Мөнхсайхан 4-3

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.