Жүдо бөхийн Азийн АШТ-д манай 18 жүдоч хүч үзнэ

Жүдо бөхийн Азийн АШТ-д манай 18 жүдоч хүч үзнэ

Жүдо бөхийн Ази тивийн АШТ энэ сарын 20-нд Арабын нэгдсэн Эмират улсад эхэлнэ. Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд 39 орны 295 тамирчин оролцох ажээ. Тухайлбал манай улсаас эрэгтэйчүүдээс ОУХМ Ө.Дүүрэнбаяр, ОУХМ Л.Отгонбаатар, ОУХМ Ц.Цогтбаатар, ОУХМ О.Ууганбаатар, эмэгтэйчүүдээс Дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн, Л.Сосорбарам, Б.Ганхайч нарын зэрэг 18 жүдоч хүч сорих бол БНСУ-аас 18, Казахстанаас 18, Узбекстанаас 18, Японоос 12, Хятадаас 17 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж. Түүнчлэн нийт тамирчдын 185 нь эрэгтэй, 110 нь эмэгтэй жүдочид юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.