Стифэн Көрри плэйоффын тоглолтуудад хамгийн их холын зайнаас оруулсан тоглогч болжээ

Стифэн Көрри плэйоффын тоглолтуудад хамгийн их холын зайнаас оруулсан тоглогч болжээ

NBA-ын сагсан бөмбөгийн Плэйоффын тоглолт эхний цувралын нэг дэх тоглолтууд өнөөдөр боллоо. Өнгөрсөн жилийн аваргууд болох Голдэн Стэйт Уорриорс баг талбайдаа Лос Анжелес Клипперсийг хүлээн авч тоглож 104-121 харьцаагаар Уорриорс хожиж цувралыг 1-0-ээр тэргүүлж эхэллээ.

Тус тоглолтод Стифэн Көрри 38 оноо, 15 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Мөн тэрбээр холын зайнаас 9 шидэж 8-ийг оруулсан байна. Ингэснээр 91 плэйоффын тоглолтод 386 дахь холын зайн шидэлтээ амжилттай болгож NBA-ын плэйоффын тоглолтуудад хамгийн их холын зайнаас оруулсан тоглогч болжээ. Түүнээс өмнө энэ амжилтыг Рэй Аллен 385 холын зайн шидэлтээр эзэмшиж байжээ.

Харин эсрэг багаас Луй Уйлиамс 25 оноо, 9 дамжуулалт, Харрел 26 оноогоор багаа тэргүүлсэн байна. Хоёр багийн дараагийн тоглолт энэ сарын 15-ны 10:30 цагт болно.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.